Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах тухай
МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
 
Монголын Нотариатчдын танхим нь Гадаад харилцааны ажилтанг сонгон шалгаруулна.
 
Гадаад харилцааны ажилтан нь Монголын Нотариатчдын танхимын гадаад харилцааны ажлыг бүрэн хариуцаж, Нотариатчдын танхимын гишүүдийг гадаад харилцааны талаарх мэдээ, мэдээллээр хангана. Мөн Олон Улсын Нотариатын холбоонд тайлан мэдээ гаргах, тус холбоо болон гишүүн орнуудын ажлын үр дүн, сургамж, туршлагын талаар судалгаа хийх, сургалт, сурталчилгаа, мэдээллийг хариуцна. 
Тус ажилтан нь ажлаа Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчид тайлагнах бөгөөд Олон Улсын Нотариатын холбоо, Танхим, Зөвлөлүүд, салбар, гишүүн нотариатч, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.
 
Гадаад харилцааны ажилтанд тавигдах ажлын байрны шаардлага:
  • Олон Улсын харилцааны чиглэлээр Их дээд сургууль төгссөн англи хэлний орчуулагч мэргэжилтэй  / эрх зүйч  мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно/
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
  • Ажлын ачаалал даах, төлөвлөх, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх 
  • Мэргэжлийн орчуулга хийдэг байх /англи-монгол, монгол-англи/
  • Франц эсхүл бусад хэл эзэмшсэн нь давуу тал болно. /Бичгийн болон ярианы/
 
Ур чадварын шаардлага:
  • Нотариатын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр дэмжин ажиллах хандлага, эрмэлзэлтэй
  • Тайлан мэдээлэл бичих, дүн шинжилгээ хийх чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Хэл ярианы өндөр соёлтой байх 
Шаардлага хангасан материалыг өөрийн биеэр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1800 цаг хүртэл МНТ-ын ажлын байранд хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет 
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх /
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Товч намтар
  • Ажлын газрын тодорхойлолт / ажлаас чөлөөлөгдсөн бол холбогдох тушаал, шийдвэр /
 
Хаяг: СБД-ийн 7 хороо 11 хороолол Эрхүүгийн гудамж 10Г байр 2 давхарт 
Хобоо барих утас: 11354301, 11354302 
 
 
МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ
Сүүлд нэмэгдсэн мэдээ